Categories
мэдээ улс-төр

Айлчлалтай холбоотой хэсэгчилсэн хамгаалалт хийж байна

Зураг

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Бинали Йылдырым өнөөдрөөс эхлэн 8-ныг хүртэл Монгол Улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр Замын цагдаагийн албанаас хөдөлгөөн зохион байгуулалт хийж, зарим зам гудамж, талбайд хэсэгчилсэн байдлаар богино хугацаанд хамгаалалт хийнэ.

Иймд иргэдийг зохицуулагчийн дохио зааврын дагуу хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

08.20 цагийн байдлаар Төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор нийслэл хотын Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр, 120-н уулзвар, Сүхбаатарын талбайн баруун зүүн талын зэрэг замуудад ачаалал үүссэн байна.

Харин Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугийн замуудад хөдөлгөөний ачаалал харьцангуй сийрэг байгаа тул дээрх замуудыг сонгон зорчих боломжтой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *