Хятадын чөлөөт уран бүтээлч, төрийн тэрслэгч гэгддэг Ай Вэй Вэйгийн өмгөөлөгч 12 жилийн ял сонслоо. Өмгөөлөгч Шиа Лин хууль бусаар мөрийтэй тоглосон гэх шалтгаанаар ийнхүү Ардын шүүхэд дуудагдсан байна.
Түүнийг хуулийнхан мөрийтэй тоглож, хууль бусаар 770 мянган ам.доллар олсон гэж үзжээ. Гэвч Ай Вэй Вэйгийн дэмжигчид энэ шүүх хурлыг зохиомол гэж үзэж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчийн өмгөөлөгчийг зориудаар худал хэрэгт холбогдуулан шалгаж, хийгээгүй хэрэгт нь ял тохоосон гэх мэтээр АНУ, Европт байрлах Ай Вэй Вэйг дэмжигчдийн холбоо үзжээ.
Өнгөрсөн жил Хятад улсад маш олон хүний эрхийн төлөө тэмцэгчдийн өмгөөлөгчдийг ялласан байдаг.