Categories
мэдээ цаг-үе

АИ-92 автобензиний 21 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 28 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 122,091 тн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 7,924 тн буюу 48, АИ-92 автобензин 28,513 тн буюу 21, АИ-95 автобензин 3,830 тн буюу 29, ДТ 78,266 тн буюу 29, онгоцны түлшний 50 хоногийн нөөцтэй байна.

Нийслэлд нийт 55,575 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,200 тн, АИ-92 автобензин 15,587 тн буюу 18, АИ-95 автобензин 2,451 тн буюу 33, ДТ 34,338 тн буюу 31 хоногийн хэвийн нөөцтэй байв.

Шатахууны нөөц баруун бүсэд 15,315 тн, хангайн бүсэд 6,413 тн, төвийн бүсэд 29,741 тн, зүүн бүсэд 6,826 тн байгааг УУХҮЯ мэдээллээ.

Манай улс он гарснаас хойш нийт 1,187.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 25.5 мян.тн, АИ-92 автобензин 386.6 мян.тн, АИ-95/98 автобензин 17.2 мян.тн, ДТ 604.3 мян.тн, онгоцны түлш 20 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 112.4 мян.тн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *