Агаарын тээврээр оны эхний улиралд дотоодод 5.5 тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.9 (51.4 хувь) тонноор өсөж, олон улсад тээсэн ачаа 2.2 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 11.4 (0.5 хувь) тонноор багасжээ.
Агаараар тээсэн ачаа өмнөх улирлынхаас 0.4 (15.4 хувь) мянган тонноор багасахад олон улсад тээсэн ачаа 15.5 хувиар буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний улиралд 411.8 мянга (давхардсан тоогоор)-д хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 93.4 (29.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 8.3 (2.1 хувь) мянган хүнээр нэмэгдэв. Үүнд Бээжин, Токио, Хайлаар чиглэлийн зорчигчдын тоо нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Агаарын тээврээр олон улсад зорчигчид энэ оны эхний улиралд 314.8 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 85.4 (37.2 хувь) мянган хүнээр нэмэгдсэн байна. Ийнхүү өсөхөд, Бээжин чиглэлийн зорчигч 40 мянга, Фукуок чиглэлийн зорчигч 13.8 мянга, Хонг Конг чиглэлийн зорчигч 12.3 мянгаөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 97.1 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 8 (9 хувь) мянган хүнээр нэмэгджээ. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний улиралд 211.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.