Categories
гадаад мэдээ

Агаарын цэргийн хамтарсан сургууль DNN.m


Япон болон Энэтхэгийн агаарын цэргийн хүчнийанхны хамтарсан сургууль эхэлжээ. Японы Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр, сургуулилт Токио хотын ойролцоо, агаарын цэргийн хүчний “Хякүри” баазад болж байгаа юм байна. Энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх энэхүү сургуулилтад Японы Өөрийгөө хамгаалах агаарын хүчний “F-2”, “F-15” сөнөөгч онгоцууд, Энэтхэгийн“Су-30МКИ” сөнөөгч онгоцууд, мөн түлш цэнэглэгч “Ил-78” нисэх онгоц оролцож байгаа аж. Энэ үеэр хоёр улс батлан хамгаалах салбарт хангалт үйлчилгээг харилцан үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэтхэг улс ийм гэрээг мөн Австрали, АНУ, Франц, БНСУ болон Сингапуртай байгуулж байжээ.

Энэтхэг, Япон улсууд “Dharma Guardian” нэртэй хуурай замын цэргийн хамтарсан сургууль, тэнгисийн цэргийн “JIMEX” сургуулилтыг хамтран зохион байгуулдаг юм. Япон улс нь 2015 оноос хойш Австрали, Энэтхэг, АНУ-тай хамтран “Malabar” тэнгисийн цэргийн сургуулилтад тогтмол оролцдог болсон юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Энэтхэг, Японы Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар “2+2” хэлбэрээр яриа хэлэцээ хийсэн гэж “NHK” мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *