Тавдугаар сарын 1-нээс агаарын хилийг нээхээр төлөвлөж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хил нээх асуудлыг зургаадугаар сарын нэгэн хүртэл хойшлуулахаар болжээ.
Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан “Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэлтэй ажилласан. Гэвч цар тахлын тархалт эрчимтэй буурахгүй байна. Тиймээс халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хил нээх асуудлыг хойшлуулахаар болсон. Зургаадугаар сарын эхэн үеэр хилээ нээхээр шийдвэрлэсэн” гэлээ