Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдол харьцангуй бага байна

ЗурагУлаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 11.00 цагийн үед нийслэлд агаарын чанарын индекс 261-340 байна.

Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн агаарын бохирдол 1100-1500 хооронд хэлбэлзэж байсан бол өнөөдөр харьцангуй бага байгаа юм. Тухайлбал, Амгалан, Зурагт болон Толгойд орчимд агаарын бохирдол 327-340 зааж байгаа бол хотын урд хэсэг буюу Нисэх, Мишээл экспо орчимд агаарын чанарын индекс 63-125 байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *