Categories
мэдээ нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар боллоо

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог Ерөнхий сайд У.Хүрэлсүх даргалдаг байснаа больж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат даргалахаар болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх есдүгээр сарын 14-ны өдөр захирамж гаргаж Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулахаар болсон байна. Тус хороо нь агаар, хөрс, усны бохирдлыг цогцоор нь хариуцах болсон билээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулахаар 2019 оны төсвийн төсөлд 200 орчим тэрбум төгрөгийг суулгаад байгаа юм. Мөн ирэх оны дөрөвдүгээр сараас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх, боловсруулсан түлшний үйлдвэр барих, 100 мянган айлын янданд утаа шүүгч төхөөрөмж суурилуулах гэх мэт ажлыг хийнэ гэж хэмээн мэдэгдэж байгаа билээ. Энэхүү ажлыг Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариуцан зохион байгуулах юм. Тиймээс ч утааг бууруулж чадахгүй бол хариуцлагыг нь түүнийг хүлээнэ гэж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *