Экведралийн Гвеней улсад хоёр долоо хоногийн туршид үргэлжилсэн “Африкын цом” тэмцээн өндөрлөж Зааны Ясан Эрэг буюу Кот-дИвуар улсын шигшээ баг тэргүүлж хоёр дахь удаагаа энэ цомыг магнай дээрээ өргөж үзлээ. Тэд финалын тоглолтод Ганы шигшээгийн эсрэг тоглосон бөгөөд хоёр баг үндсэн, нэмэлт цагуудад гоол оруулж чадахгүй байсаар ялагчаа торгуулын цохилтоор шийдсэн. Ивуарчуудыг ялалтанд хүргэсэн ахлах дасгалжуулагч Эрвэ Рэнар гэх франц эр үүнээс өмнө 2012 онд Замбийн шигшээг дасгалжуулан энэ тэмцээнд түрүүлж байсан тул хоёр өөр багтаа хамт “Африкын цом”-д түрүүлж үзсэн анхны дасгалжуулагч гэж бичигдхээр боллоо.
Б.Хулан