Камерун улсад болж буй Африк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах Африкийн цом тэмцээний шөвгийн 16-гийн тоглолт үргэлжилж буй.
Тэмцээнийг зохион байгуулагч Камеруны шигшээ баг өнгөрсөн шөнө Коморосын шигшээ багтай Олембе хотын “Paul Biya” цэнгэлдэх хүрээлэнд тоглосон бөгөөд тоглолтын үеэр осол болж зургаан хүн амь үрэгджээ.
“Paul Biya” цэнгэлдэх хүрээлэн нь 60 мянган хүний суудалтай боловч цар тахлын улмаас 80 хувийн дүүргэлттэй ажиллуулж буй.
Гэвч нэмж 50 мянга орчим хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэн рүү нэвтрэх гэж оролдох үеэр олон арван хүн гэмтсэн байна.
Африкийн хөл бөмбөгийн холбооноос тухайн мөчид юу болсныг судалж байгаа талаар мэдэгдсэн бол нас барсан хүний тоо их байж болзошгүйг Камеруны албаны хүмүүс мэдээллээ.
Осол тоглолтын аль үед болсон нь тодорхойгүй байна. Камеруны шигшээ баг уг тоглолтод Коморосыг 2-1 харьцаагаар хожиж шөвгийн наймд шалгарсаУг тоглолтоос гурван цагийн өмнө Гамбийн шигшээ баг Гвинейн шигшээ багийг 1-0 харьцаагаар хожиж шөвгийн наймд Камерунтай тоглохоор болсон байна.