Categories
гадаад мэдээ

Афганистаны ерөнхийлөгч улиран сонгогдлоо

Өнгөрсөн есдүгээр сарын 28-нд болж өндөрлөсөн Афганистаны ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар тус улсын хараат бус Сонгуулийн хороо өчигдөр танилцуулжээ.

Байгууллагын тэргүүн Хава Алам Нуристаны мэдээлснээр одоогийн ерөнхийлөгч Ашраф Гани 50.64 хувийн санал авч тэргүүлжээ. Тухайн үед сонгуульд 1.9 сая сонгогч санал өгөх эрхтэй байж. Ашраф Ганигийн гол өрсөлдөгч байсан Афганистаны ерөнхий сайд асан Абдулла Абдулла 39.52 хувийн саналаар удаалжээ.

Харин Афганистаны можахедуудын тэргүүн асан Гульдбеддин Хекматияр 3.85 хувийн санал авч гуравдугаарт орсон байна. Г.Хекматияр тухайн үедээ сонгуульд луйвар орсон нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн явдал хэмээгээд санал хураалтыг дахин тоолуулахыг шаардаж байв.

Санал хураалтын урьдчилсан дүнг аравдугаар сарын 19-нд зарлах байсан ч санал тоолох ажиллагаанд саад учирсан гэх шалтгаанаар хойшлогдсон юм байна. Өнгөрсөн ням гаригт хараат бус Сонгуулийн хороо ийнхүү албан ёсоор дүнгээ танилцуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *