Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулсан Зарим аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодотгон өөрчлөлт оруулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр хуралдаж “Аэро сити”, “Майдар хот” бүтээн байгуулалтын төслүүдийн нутаг дэвсгэр, хилийн цэсийн асуудлыг хэлэлцэв.
Хуралд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга Р.Дагва, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, ГЗБГЗЗГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.