Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийнхоос 0.9 хувиар өсчээ. Өнгөрсөн долоо хоногийнхоос үхрийн ястай махны үнэ 0.1 хувь, үхрийн цул махны үнэ 3.1 хувиар буурч, хонины ястай махны үнэ 3.6 хувь, адууны махны үнэ 13.2 хувиар өссөн байна. Тодруулбал, нэг кг хонины ястай мах дунджаар 6840 төгрөг, үхрийн ястай мах 7760 төгрөг, үхрийн цул мах 8990 төгрөг, адууны мах 6290 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байв.
Нэгдүгээр зэргийн гурилын үнэ 2.0 хувь, хоёрдугаар гурилын үнэ 4.4 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар буурчээ. Цагаан будааны үнэ өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй бол элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 3.6 хувь, өмнөх долоо хоногийнхоос 1.8 хувиар өссөн. Энэ долоо хоногт байцааны үнэ 3.5 хувь, луувангийн үнэ 14.5 хувь, манжингийн үнэ 19.4 хувиар буурч, сонгино, төмсний үнэ тогтвортой байна.
Харин сүү цагаан идээний үнэ 0.2-0.5 хувиар буурч сүү 800-1200, тараг 1300-1500 төгрөгний үнэтэй байв.