Categories
мэдээ нийгэм

Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар хоригложээ

Адууг амьдаар зурган илэрцүүд

Адууг амьдаар нь экспортлохыг түр хугацаагаар буюу ирэх оны хавар хүртэл зогсоожээ. ХХААХҮ-ийн сайд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт санал хүргүүлсний дагуу уг шийдвэрийг гаргасан байна. Үүнээс өмнө тус яамныхан Бичигтийн боомтод очиж, мах экспортолж буй үйл ажиллагаатай танилцахад нөхцөл байдал нь шаардлага хангаагүй тул зогсоох хүсэлтийг МХЕГ-т уламжилжээ. Адууг амьдаар нь гаргахын тулд олон хоног хоолгүй туудаг бөгөөд хүйтний улиралд нүд нь хөлдөх, турж эцэх тохиолдол гардаг байна. Түүнчлэн нутагтаа хоргодсон адууг кранаар түлхэж гаргах гэх мэт нүд хальтрам үзэгдэл олон гардаг гэнэ. Тиймээс ХХААХҮ-ийн сайд МХЕГ-тай зөвшилцөж дээрх шийдвэрт хүрчээ. Дашрамд дурдахад, нас гvйцсэн монгол адуу 360-380 кг жинтэй боловч тарга тэвээрэг сайтай үедээ 400 гаруй кг жин татдаг бөгөөд илчлэг чанар 2886-3000 ккал, адууны өөх нь ханаагvй тосны хvчлээр бaялаг, цусны даралт ихсэх, цусны хана хатуурах зэрэг өвчний эсрэг үйлчилгээтэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *