Говь-Алтай аймгаас 10 гаруй адууг хулгайлан гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэн Эмээлт зах дээр борлуулах гэж байсан хэргийг ЦЕГ-аас илрүүлэн шалгаж эхэлжээ.
Албаны эх сурвалжийн мэдээллээр энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг баривчилсан байна. Одоо хамаарал бүхий нэг сэжигтэнг илрүүлж барихаар алба хаагчид Говь-Алтай аймагт ажиллаж байгаа юм байна. Адууг тээвэрлэж нийслэл рүү оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, жолооч гэх хүмүүс энэ хэрэгт холбогдон шалгагдаж байна.