Өнөө өглөө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Чингисийн талбайн урд төв замд Pruis маркийн автомашин осолдож, хажуугаараа тогтжээ. Замын Цагдаагийн газар ослын шалтгааныг тодруулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. Харин ослыг харсан ойр орчмын эх сурвалжуудын ярьж байгаагаар машин ачигчдын балаг бололтой. Тэд хар өглөөгүүр хүний машиныг сэмхэн аччихаад зугтаж яваад ийн унагаасан ажээ. Машин ачигчид хариуцлагагүй олон удаагийн үйлдэл гаргаж, хүний эрхийг зөрчдөг гэх зэрэг гомдол иргэдээс байнга нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хаягладаг. Урьд нь нярай хүүхэд унтаж байсан машиныг ачиж, нэлээд асуудал үүсч байсан удаатай. Энэ мэт тэдний хариуцлагагүй үйлдлүүдийн талаар хотын удирдлага анхааралдаа авах цаг нь болжээ.