Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Сүхбат Төв аймгийг бөхгүй болгосон шиг Ч.Санжаадамба Архангайг бөхгүй болгох нь ээ! DNN.mn

Төв аймгийг бөхгүй
болгосон гол буруутан нь
А.Сүхбат гэдгийг бөхийн
хүрээнийхэн ярьдаг. Учир
нь тухайн аймаг, хошуу ус
нутгаас том цолтой бөх
гарахад тухайн бөхөө дагаж
бөх төрдөг жамтай. Хуучин
цагт Түшээт ханы Дайчин
вангийн хошууныхан хамгийн
олон бөхтэй гэдгээрээ зартай
байсан нь судлаачдын ном
бүтээлд бий. Үүнд Түшээт
ханы Дайчин вангийн Намхай,
Лувсанжамбаа аваргуудын
нөлөө байж. Даншиг наадмын
ах дүү хоёр аваргын нутаг
Булганы Сайхан сум одоо
ч бөхөөрөө алдартай. Мөн
Архангайн Батцэнгэл сум
хамгийн олон бөхтэй сумдын
нэг гэгддэг. Ямар учир
байна вэ гээд үзвэл Лу гүний
Вандан аваргын нутаг байх
жишээний. Баянаа аваргаас
өмнө Увсаас бөх байгаагүй.
Харин Баянаагаас хойш Увс
аймаг бөхийн өлгий нутаг
болсон байна.

Тайлбар байхгүй.

Том цолтой
бөхөө дагаж тухайн аймаг
хошуу бөхтэй болдог нь ийм
учиртай.
А.Сүхбат аваргын үед Төв
аймаг яагаад бөхгүй болов.
Уул нь бол Төв аймаг шиг
бөхтэй газар ховор байлаа.
Ж.Мөнхбат, Д.Хадбаатар
аваргын нутаг гээд бодохоор
Төв аймаг бөхтэй байхаас
аргагүй. Дээхнэ үед Төв
аймгийн Мөнгөнморьтын
Чимид, Баян бараатын
Оргодол гээд улсын наадмын
түрүү хүртсэн хүчит арслангууд
үеийн үед байсан. А.Сүхбатыг
аймгийнхаа, нутгийнхаа
бөхчүүдийг тоогоогүй, дэмжээгүй гэдэг. Хазгар хүргэн
хадамсаг гэгчээр Баянмөнхийг
дагаад хар амиа бодоод
явчихсан гэдэг. Баянмөнхийг
ааваа ч гэдэг байсан байх,
багшаа гэдэг байсан. Увсын
их аваргын хүргэн болох,
тухайн хүний шавь болох
Сүхбатын өөрийн асуудал.

Үүнийг буруутгах нь утгагүй.
Гол нь Сүхбат нутгийнхаа
бөхчүүдийг дэмжээгүй, бөхийн
өлгий нутаг болсон Төв аймагт
бөх хүнийхээ элгэн сэтгэлээр
хандаагүй нь тоогүй.
Мөөеөгийн ид барилдаж
байх үед Төв аймгаас
Хадбаатар гэдэг хүчит аварга
төрсөн. Гарцаа байхгүй
Мөөеө аваргын шавь. Мөн
Л.Сосорбарам, Ө.ЭрдэнэОчир, П.Дагвасүрэн нарын
аваргын энтэй арслангууд
төрсөн. Дандаа л улсын
наадмын түрүү үзүүрт яригддаг
байсан бөхчүүд. Дагвасүрэн
гуай гэхэд улсад гурван
удаа үзүүрлэсэн бөх. Харин
Сүхбат аваргын үед өөрийнх
нь шавь Даваабаатараас өөр
“шанаган тав”-ыг улс даяар
зарлуулчих бөх төрөөгүй нь
харамсалтай. Энэ юунаас
болов гэхээр бөх гэдэг бол
хэзээд ч бөхийн дэвжээгээ
ариун нандин авч явдаг, атаа
хорсол, ашиг хонжооноос
хол байдаг ийм л жудагтай
хүмүүсийн ажил гэдэг нь эрт
үеэс уламжлагдсан. Сүхбат
2006 онд зодог тайлсан. Хэдэн
жилийн хойно тайлсан зодгоо
өмсөөд дахин барилдсан.
Тэгэхдээ төрийн наадмын
зүүний магнайг булаацалдаж
яаж шившгээ дэлгэснийг
бид мэднэ.Өнөө жил бас
юу болов, барууны магнайд
Өсөхбаяр аваргын өмнө гарна
гэж дайраад, эцэстээ ерөнхий
хөлийн цэцийн шийдвэр,
бөхийн комиссынхны шийдвэр
дийлэлгүй яав гэж. Өөрийнх нь
жудаггүй энэ үйлдэл түүнийг
бөхийн дэвжээнээс холдуулж,
эцэстээ аймаг нь бөхгүй болох
тийм л байдалд хүргэлээ.
А.Сүхбатын бөх хүнд
байж боломгүй зохимжгүй
энэ үйлдэл Ч.Санжаадамба
аваргад давтагдах болсон нь
харамсалтай. Санжаадамба
бол бөхийн өлгий нутаг
Архангай аймгаас сүүлд
тодорсон ард түмний хайртай
бөхийн нэг. Гэтэл мань хүн
“Ажнай”-н Д.Бат-Эрдэнийг
дагасан уу, яасан, ямар
чиг л байсан Өмнөговь руу
гүйдэлтэй болсон. Түүнийг
бөхийн зам мөр хөөж, монгол
бөхийн дээд цол улсын аварга
болох хүртэлх энэ хугацаанд
Архангайн бөхчүүд ялангуяа
Өсөхөө аварга их дэмжсэн.
Түшиг тулгуур болсон.
2016 онд Санжаадамбыг
түрүүлж, Пүрэвдагва гэдэг
залуу үзүүрлэж Архангайн
наадам болоход Өсөхөө
аваргын нөлөө их байсан.
Дараа жилийнх нь наадамд
Санжаадамба тавын даваанд
Ганжад гэж залууд уначихаад
байхад Өсөхөө аварга хөлийн
цэцийнхэнд, Санжаадамбыг
засч байсан засуулд хүртэл
хатуу үг хэ л ж ба йсан .
Харин энэ бүхний хариуг
Санжаадамба яаж барьсан
бэ гэвэл өнгөрөгч жилийн
бөхийн холбооны хурлаар
Өсөхөө аварга руу, Магалжав
руу зуумхай нохой шиг дайрч
байсан. Яагаад ингээд
дайраад байгаа юм бол гээд
учир мэдэх хүнээс асуухад,
Ажнайн Бат-Эрдэнийг бөхийн
холбооны дарга болгох гээд
ингээд байгаа юм гэж хэлсэн.
Үнэн эсэхийг мэдэхгүй. Ямар
ч байсан Санжаадамба
Архангай нутгаасаа элэг
буруулсан байна лээ.

Тэрээр 100, 101 жилийн
тэгш ойд энэ жил зодоглоогүй.
Бас л Сүхбат шиг баахан
гомдол яриад, эцэстээ би
зодоглохгүй гэж ард түмнийг
хохироож байгаа мэт үйлдэл
үзүүлсэн. Санжаадамба аа
чамайг зодоглохгүй гээд ард
түмэн хохирохгүй. Ганцхан
чи өөрөө л хохирч үлдэнэ.
Насны бөгсөнд “Тэгэхэд
би яагаад барилдаагүй
юм бэ, 100 жилийн ойдоо
зодоглохгүй өнжиж байдаг
мөн ч тэнэг байж” гэж бодох
өдөр ирж магад. Ер нь монгол
бөхийн дэвжээ гэдэг хэнээр
ч дутахгүй. Сүхбат зодог
тайлахдаа надаар наадмын
дэвжээ дутна, ард түмнийг,
бараг Монгол Улсыг би ингэж
хохироож байна гэж бодож
зодог тайлсан байж магад.
Тэгвэл наадмын дэвжээ гэдэг
хэнээр ч дутдаггүй. Өнөө жил
Санжаадамбыг зодоглосонгүй
гээд хэн ч гомдож гонсойж сүйд
болоогүй. Наадам болдгоороо
болсон, бөх улам гоё болсон.
Харин том цолтой бөх нь
барилдахаасаа гомдоллож
гонгинох нь хэтэрч, бөхийн
дэвжээгээ үл хүндэтгээд
эхлэхээр тэр нутгийн хийморь
лундаа доройтоод эхлэх шиг
болдог. Таван жилийн өмнө
Санжаадамбыг түрүүлэхэд
Архангайн наадам болж
байсан бол энэ жил яав.
Бөхийн өлгий нутгаас шинэ
цолтон ховорхон төрлөө.
Хэрвээ Санжаадамба
бөхийн дэвжээгээ хүндэтгэж
барилдсан бол Архангайн
Зоригтбаатар гэдэг залуу
зааны даваанд давж яваад
унах биш. Унаж яваад
давах байсан ч юмуу, хэн
мэдлээ. Бүр заан биш
Зоригтбаатар арслан, аварга
болохыг ч үгүйсгэхгүй.

Том
цолтой бөхийн аяг ааш,
өөрийн мэдэлгүй гаргаж
буй зохимжгүй тэнэг гэмээр
үйлдэл нутгийнхаа бөхчүүдэд
ийм л хор хөнөөлтэй байдаг
байна. Санжаадамба хоёр
жилийн өмнө тавын даваанд
Өмнөговийн Одбаярт тахимаа
өгсөн. Үндсэндээ өнөө “Ажнай”нхаа бөхийг дэмжээд буугаад
өгчихөв үү гэж харагдсан. Сая
Өмнөговийн наадам дээр
явж байгаа харагдана лээ.
Өмнөговийнхонд наадмын
мэндчилгээ дэвшүүлээд жигтэйхэн байна лээ. Тэгтэл яг
өөрийнх нь нутаг Хашаат
сумын Сүхбат гэдэг залуу
Архангайд түрүүлж аймгийн
арслан болоод Дундговийн
80 жилийн ойд очиж түрүүлэн
хурц арслан болсон. Хэрвээ
Санжаадамба нутгаа гэдэг
байсан бол Өмнөговь дээр
очих биш, Өмнөговийн залуучуудыг сайн барилдана
гэж ярих биш, унаган нутаг
Хашаатынхаа хүүг дэмжээд
зогсож байх байлаа. Энэ бүхнийг багш нь болох Зэвэгийн
Дүвчин гуай та хэлэх хэрэгтэй
байна. Танаас өөр хүний үгийг
наад залуу чинь сонсохоо
больсон дуулдаад байна.
Аварга гэдэг бол аархаад
авдаг цол биш. Ард түмний
хайр хүндэтгэл, дээрэс нь
нутгийн том хүндэтгэл гэдгийг
залуу бөхчүүд ойлгох учиртай.
Аварга хүн ямар жудагтай
байхаас тэр наадмын өнгө
харагддаг гэдэг.

Мөн аварга
цолтой бөх хэдийн даваанд
ямар ам авахаас наадмын
бөхийн өнгө өөрчлөгддөг
гэдэг. Энэхүү бичигдээгүй
хуулийг Санжаадамба
бодох цаг нь иржээ. Чи ямар
үйлдэл гаргахаас нутаг усны
чинь бөхийн хувь заяанд
нөлөөлнө гэдгийг ултай
сайн бодох хэрэгтэй. Ер нь
бөхийн дэвжээнд ганцаараа
алдарших, зөвхөн ганцаараа
од болон гялалзах гээд үхэн
хатан зүтгээд байх нь бас
утгагүй ч юм шиг. Өнөө жилийн
наадмаар Баянаа аварга
зодгоо тайлж байна гээд
жигтэйхэн сүр дуулиан болсон.

Баянаа аваргыг зодог тайлсны
дараа баруун аймгийн гурван
аварга дараалаад уначихсан
нь нэг л сонин сэтгэгдэл
төрүүлсэн. Хэрвээ домогт
их аварга зодог тайлаагүй
бол Увсын хязгаараас хоёр
дархан аварга нэг жил төрөх
ч байсан юм билүү. Үндсэндээ
Бүрэнтөгс аварга түрүүллээ
гэхэд шууд дархан аварга,
Батсуурь аварга үзүүрлэхэд
дархан аварга болох байсан.
Баянаа зодог тайлаад
аваргууд уначихлаа гэж шууд
хэлж байгаа юм биш л дээ.
Гэхдээ юмны ерөөл бэлгэ
гэж нэг зүйл байдаг, тэр нь
бөхийн ариун дэвжээнд бүр
илүү мэдрэгддэг шиг санагдах
юм.Тэгэхээр бөхийн дэвжээнд
аварга цолтой бөхчүүдийн
үйлдэл илүү дутуу зүйлгүй
зүгээр л ёс жаягийнхаа
дагуу байх хэрэгтэй байна.

Өнөөдөр Увсын С.Мөнхбат
аваргын жудаг журмыг хүн
бүхэн сайн сайхнаар ярьж
байна. Мөн Г.Эрхэмбаяр
аваргыг ч нуруутай, жудагтай
гэж ярьж байна. Н.Батсуурь,
П.Бүрэнтөгс нар ид сайхан
барилдаж байна. Эдгээр
аваргууд бол бөхийн дээд
аварга цолныхоо эрэмбийг
хадгалж төрт ёсны наадмаа
хүндэтгэж яваа бөхчүүд. Энэ
бүхнийг Санжаадамба болон
бусад залуу бөхчүүд ухаалгаар
бодох цаг нь болжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *