Categories
мэдээ спорт

А.Мөнхбат пара жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

АНЭУ-ын Абу Даби хотноо пара жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн өчигдөр эхэллээ.

Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид нэг алт, хошой мөнгөн медалийн эзэд болсон байна. Тодруулбал, тус тэмцээний 69 кг-д өрсөлдсөн А.Мөнхбат алтан медаль хүртсэн бол паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү хоёр мөнгөн медаль зүүлээ. Б.Ууганхүү гавьяат жиндээ болон, үнэмлэхүй жинд өрсөлдөж хос мөнгөн медаль хүртсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *