Categories
мэдээ нийгэм

А.Жаргал: Дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж ЭХЭМҮТ-д хэвлийн хөндийн мэс заслын дуранг хандивлаж байна DNN.mn

 ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт 100-150 хүүхдийн амь насыг аврах мэс заслын дуранг Хүүхдийн эмч агсан А.Болдын гэр бүл, найз нөхөд, ажиллаж байсан хамт олон  хандивлалаа

Энэ үеэр А.Болдын агсны төрсөн  эгч А.Жаргалтай  ярилцлаа.


Та дүүгийхнээ талаар ярихгүй юу.  Ямар мэргэжилтэй хүн байсан вэ ?

– Миний дүү 1996 онд  Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг  Хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. Мөн ХБНГУ-ын Хайделбергийн Их Сургуульд Нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр шинжлэх ухааны мастерын зэрэг хүртэж байсан.  Тэгээд мэргэжлээрээ Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд багш, ЭМЯ-нд Эрүүл  мэндийн салбарын мастер төлөвлөгөөний төсөлд мэргэжилтэн, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга,  Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хүүхдийн сан зэрэг ОУ-ын байгууллага болон  хандивлагч орнуудаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн зээл тусламжийн  төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, зөвлөхөөр ажилласан. Өөрийн эрдэм боловсрол,  мэдлэг чадвараа хүн амын эрүүл мэндийн төлөөх үйлсэд зориулж ирсэн

Харамсалтай нь, бидний эрхэм дүү хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Амьд ахуйдаа хүүхдийн зарим өвчлөл  нэмэгдэж байгаа ч тусламж үйлчилгээ хүрэлцээгүй байгаа тал дээр санаа бодлоо өөрийн цахим хуудастаа их бичдэг байсан. Том хүмүүс өөрийн амьдралын буруу хэвшлээс  үүдэн хорт хавдар тусдаг бол .  Ямар ч буруугүй хүүхэд хавдар тусаж байгаа нь маш эмгэнэлтэй гэж бичсэн байдаг.

-ЭХЭМҮТ-ийг яагаад сонгосон вэ. Мөн ямар багаж хэрэгсэл хандивлаж байна?

-ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасагт жилд 200 гаруй хүүхэд хэвлийн дурангийн  хагалгаа хийлгэдэг гэнэ. Дурангийн хагалгаа хийх шаардлагатай хүүхдүүд жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч дуран хүрэлцээгүй байна.  Дурангийн тоо нэмэгдсэнээр дурангаар хийх мэс заслын тусламжийн хүртээмж 50 хувиар өсөж, төлөвлөгөөт болон яаралтай хагалгааны хүлээгдэл буурч, олон хүүхдүүд өвчнөөсөө ангижрах боломж нээгдэнэ гэж мэргэжлийн эмч нар хэлсэн.  Дүүгийнхээ амьд ахуйдаа санаа чилээн, сэтгэл эмзэглэж явсан эрхэм хүнийхээ хүслийг бага ч боловч гүйцэлдүүлэхээр ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай байгаа хэвлийн хөндийн мэс заслын дуранг шаардагдах багаж хэрэгслийн

хамт буяны хандив болгон гардуулж байгаадаа баяртай байна.

-Энэхүү хандивт хэчнээн байгууллага, хувь хүн оролцсон вэ ?

“Монгол  Талын Мэлмий” ХХК; Дундговь аймгийн 10 жилийн сургуулийн 1988,1989, ЭМШУИС-ийн 1996, Хүүхдийн эмчийн ангийн 1996 оны 603-р хэсэг, 1969 он, МУБИС-ийн ТНСС-ийн 1996 оны төгсөгчид; ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль;  Мастер төлөвлөгөөний төсөл, Эрүүл мэндийн салбарын хөгжил 3,4,5-р хөтөлбөр; Эрүүл мэндийн хөгжлийн төв, СЯ-ны Зээл, Тусламжийн бодлого, хамтын ажиллагааны газар; НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Олон улсын судалгааны хүрээлэн,  УГТЭ, “Интермед”  эмнэлэг, Дундговь аймгийн төрөх тасгийн эмч нар; “Мандал” санхүүгийн нэгдэл, Стандарт хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгсэл шалгалт, баталгаажуулалтын газар; Нийслэлийн 23-р сургуулийн 2010 оны төгсөгчид, Гёте ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагчид; Монголын Уулчдын үндэсний холбоо,”Summit”, “Хайрхан”, “Сутайн бор”,”Хамтдаа алхая” клубууд болон уулын найзууд; Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний нийгэмлэг, “Шинэ нийгмийн эрүүл мэнд” ТББ, Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг; Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Ахмад эмч нарын холбоо. Хандивт оролцсон байгууллага хамт олны төлөөлөл, найз нөхөд бүх хүмүүст  А.Болдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүүсийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

 

2 replies on “А.Жаргал: Дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж ЭХЭМҮТ-д хэвлийн хөндийн мэс заслын дуранг хандивлаж байна DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *