Categories
мэдээ цаг-үе

А.Жандос Азийн АШТ-ий мөнгөн медалийн төлөө өнөөдөр өрсөлдөнө

Сонирхогчдын боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотод үргэлжилж байна.

Энэ сарын 20-нд эхэлсэн тус тэмцээнд дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал, С.Эрдэнэбат нарын удирдлагад 15 боксчин оролцож буй.

Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 67 кг-ын жинд Асхарын Жандос Иракийн боксчныг ялж, хүрэл медалийн болзол хангасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр мөнгөн медалийн төлөө Кыргызстаны боксчинтой өнөөдөр тулалдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *