Жүжигчин А.Ганчимэг өөр байгуулгын нэр дээрх QR код бүхий машин унаж явсан болох нь тогтоогдсон талаар мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Түүний унаж явсан QR кодтой машин нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр зөвшөөрөл авсан байжээ хэмээх мэдээ цахимаар нэг тархаад байгаа. Энэ талаар А.Ганчимэг цахим хуудаснаа тайлбар оруулжээ.
Тэрээр “Заа нэг тайлбар хэлэхгүй бол болохгүй нь бололтой Qr кодоор хөдлөгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож, хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа.
Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү / Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм.
/ажлын газрынх нь үнэмлэхний зургийг орууллаа/ Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ.
Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдгээ болиод жаахан шүүлтүүртэй хандвал зүгээр юм уу л гэж бодож байна даа. Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө. Хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай” хэмээжээ.