Арванхоёрдугаар сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ, Орхон, аймгийн вирус судлалын лабораторид 11800 шинжилгээ хийлээ. Ингээд 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1069 болсноос дотоодын халдварын тоо 605 боллоо. Нийт 584 буюу 54.6 хувь нь эдгэрсэн байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 43 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжиж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ын халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 476 хүн эмчлэгдэж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.