ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас “Амгалан гаалийн ажилтан болон түүний хүүгээс коронавирусийн халдвар илрээд буй. Тиймээс түүний ойрын хавьтлын 50 гаруй хүнээс шинжилгээ авсан ч урьдчилсан байдлаар сөрөг гараад байгаа. Мөн хоёрдагч хавьтлын 100 гаруй хүнийг тусгаарлаад байна. Голомтын цар хүрээг тогтоосон. Авах ёстой хүмүүсээс нь шинжилгээ авч, тусгаарлаад ажил хийгдэж байна. Коронавирусийн халдвар агаар дуслын замаар дамждаг. Тиймээс ард иргэддээ байнга сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч байгаа. Улаанбаатар хот бол коронавирусийн халдварын голомт. Тиймээс үүссэн голомтын нэг, хоёрдугаар хавьтлыг илрүүлээд эхний 14 хоногийн ажиглалт тандалтыг хийгээд хүмүүсээ авахыг нь аваад гаргахыг нь гаргаж байна. Тандалтын шинжилгээг өргөн хүрээтэй хийж байна. Ялангуяа эгзэгтэй цэгүүдэд. Төмөр замын вокзал, хүнсний зах, худалдааны төвүүд гэх мэт. Голомтуудыг алдахгүйн төлөө хичээж ажиллаж байна” гэлээ.