Categories
өрнийн зурхай

Матар

2023 оны эхэн үед эрүүл мэнд бага зэрэг асуудалд орно. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө бүү авт. Ажлын ачаалал ихтэй хүмүүс мэдрэлийн ядаргаанд орох магадлал өндөр байна. Ажил амралтаа зөв зохицуулж, хэт ачаалал авахаас зайлсхий. Хэт их ажлын ачааллаас болж өвчин тусахгүй бол энэ онд эрүүл мэндэд ноцтой асуудал бараг гарахгүй. Ажлын алжаалаа үр дүнтэй тайлж байх хэрэгтэй. Их ажиллах хүсэл тэмүүлэл, зорилго тод харагдаж байгаа ч үүнээс болж эрүүл мэндээ хайхрахгүй орхигдуулах хэрэггүй. Энэ онд салбартаа амжилттай яваа залуу уран бүтээлч нар уран бүтээлийн олз омогтой ихтэй байна. Нийгмийн харилцаанд олон нийтийг хамарсан үйл явдал өдөр ирэх тусам нэмэгдэх тул энэ жил нэр алдарт хүрэх мөрөөдөлтэй матрын ордны хүмүүст ямар нэгэн том алхам хийх боломж олдоно. Санхүүгийн асуудалд болгоомжтой бай. Хэрэггүй зардал гарах магадлал байна. Мөн анхааралтай, шийдэмгий байж санхүүгийн боломжоо дээшлүүлэх боломжийг бүү алд. Хуучин өрөө төлөх эсвэл тусламж хэрэгтэй хүнд туслахад бэлэн бай. Хувийн амьдрал нэлээд анхаарал тавихыг шаардана. Хайртай хосуудын харьцаа багагүй сорилттой тулгарч, эвлэрч чадахгүй бол аз жаргалгүй байна. Өөрөө ч анзааралгүй олон алдаа гаргасан байх магадлалтай тул бусдыг уучлах, буруугаа олж засах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Ганц бие хүмүүс боломжийг ашиглаж чадвал хүссэн хүнтэйгээ учрах болно. Олон нийтийн арга хэмжээнээс хайраа олж магадгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *