Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрх зөрчсөн 60 иргэнд 18 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.09.16-09.22-ны өдрүүдэд) 40,651 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 364 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 8,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 114,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14,
  • Өмчлөх эрхийн эсрэг 147,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 9,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 61,
  • Бусад 8 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 98,149 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 98,242 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 97,248 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 994 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

  • Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,493,
  • танхайрах 128,
  • хүний биед халдах 311,
  • гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 140,
  • замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 93,668,
  • Бусад 1,502 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 18,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 140 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *