Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтэрч Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -5…-10 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +3…+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар -1…+4 градус, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. Хүйтэрч шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *