Categories
мэдээ нийгэм

Иргэн А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр өндөг шиджээ DNN.mn

Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөх үеэр Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайд руу өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ.

“Үнэн ба Зөв нам”-ын дарга А.Отгонбаатар “45 хоног бэлдсэн багш нараа өөрийнхөө хувийн сургуульд багшлуул. Багш нарын дутагдал уг сууриндаа байгаа юм.  Та гурван намын янханчлал, МАН-ын дор сайд болчхоод багш нарынхаа цалинг нэмье гэж Л.Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна.

Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. Та нар боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа гээд 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь шийдэх асуудал юм уу” гэв.

One reply on “Иргэн А.Отгонбаатар Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр өндөг шиджээ DNN.mn”

ОТГОНБААТАР ГЭГЧ ШАНТААЖААР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ ЯВАА ЛУЙВАРЧИНГ БАРИВЧЛАХ ЁСТОЙ !!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *