Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд улс төрийн намаас нэр дэвшигчдийн материал хүлээн авч, бүртгэж дуусав. Хуулийн дагуу есдүгээр сарын 13-нд нэр дэвшигчдийг бүртгэснээ намуудад мэдэгдлээ.
Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлснээр нийт 33 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. МАН, АН нийслэлд тус бүр 45 хүн нэр дэвшүүлснээс МАН-аас 41, АН-аас 42 нэр дэвшигчийг бүртгэхээр болсон байна. Бичиг баримтын зөрчил, өр төлбөртэй зэрэг зөрчлүүдээ энэ сарын 15-наас өмнө арилгасан тохиолдолд дахин Нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээс дахин хандах боломжтой юм.
Ардчилсан Намаас НИТХ-д нэр дэвшүүлсэн Д.Мөнх-Эрдэнэ өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан учир орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ.
Хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхэлнэ.