2024 он гарсаар улсын хэмжээнд обьектын гал түймрийн нийт 2435 тохиолдол бүртгэгджээ.
Онцгой байдлын алба хаагчид гал түймрийн аюулаас 21 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 2688 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Есдүгээр сарын 10-нд гэхэд орон нутагт 5, нийслэлд 5 тохиолдол буюу ахуйн гал түймрийн нийт 10 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн ахуйн гал түймрийн дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байгаа тул гал алдах, гал түймрийн улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл нэмэгддэг тул иргэн бүр гэр орныхоо цахилгааны хэрэгслийг шалгаж гал алдахгүй байхад анхаарч галын аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.