Categories
мэдээ нийгэм

Уран нугараачдын “УЯН” наадам энэ сарын 6-8-ны өдрүүдэд болно DNN.mn

2023 онд АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулсан Уран нугараачдын “УЯН” наадам хоёр дахь чуулга уулзалтаа энэ сарын 6-8-ны өдрүүдэд “Улаанбаатар театрт” зохион байгуулна.

Чуулга уулзалтын талаар МУГЖ Эрдэнэчимэг: “Бид өнөөдөр Монголдоо анх удаа уран нугаралтын чуулга уулзалтыг зохиох гэж байна. Энэ чуулга уулзалтыг зохион байгуулах болсон шалтгаан нь манай Монголын уран нугараачид 1990 оноос хойш Европ Америкийн орнууд руу гарч ажиллаж эхэлсэн. 30 гаруй жилийн хугацаанд олон хотуудад олон уран нугаралтын студи байгуулсан байна. Хоорондоо уулзаж суралцах, туршлага хуваалцах зорилгоор уран нугаралтынхаа анхны уулзалтыг АНУ-ын Лас Вегас хотноо 2023 онд хийсэн. Энэ уулзалтаар уран нугаралтын хөтөлбөр, workshop, багш нар сурагчид хоорондоо суралцах үр дүнтэй үйл явдал болсон. Үүнийг бид Монголдоо хийх нь зүйтэй юм гэж үзээд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

1990 оноос хойш Монголд уран нугаралтын 30-аад студи төвүүдэд 200-300 уран нугараач бий болсон байна. Хуучин улсын цирк байхад бид нэг дор байдаг байлаа. Одоо нөхцөл байдал тархай бутархай байдаг учраас Монголдоо чуулга уулзалт хийх болсон” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *