Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн, нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Монгол гэрийн уламжлалт урлал, түүнтэй холбогдох зан заншлыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2013 онд бүртгэсэн. Өнө эртний түүхтэй Монгол гэр нь зөвхөн Монгол Улсад төдийгүй гадаад орнуудад ч хүмүүсийн сонирхолыг татан хэрэглэгдэх болсон байна. Ийм ч учраас Монгол гэр нь сүүлийн 20-оод жил бага хэмжээтэй боловч Монгол Улсын экспортын нэг тогтвортой бүтээгдэхүүн болж, тодорхой хүрээний жижиг дунд үйлдвэрлэгчдийн ажлын байрны эх үүсвэр болж ирсэн. Тухайлбал, 2023 онд л гэхэд манай улсаас нийт 27 улсад Монгол гэр экспортлосон байна. Гэвч экспортын Монгол гэрийн чанар муу, гадаад оруудын чийглэг уур амьсгалд уламжлалт эсгий, даавуун материалууд нийцдэггүй, эдэлгээ муутай зэрэг шалтгаанаар экспортын хэмжээ тэр бүр нэмэгдэхгүй байна. 2023 онд нийт экспртын хэмжээ 2.3 сая ам. доллар болсон нь 10 жилийн өмнөх буюу 2014 оны экпортоос 20 хувийн өсөлттэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарт Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрт Монгол гэрийн үйлдвэрлэлийг хамруулж, экспортын монгол гэрт стандарт, чанарын шаардлагыг тавьснаар гадаад зах зээлд нүүдэлчдийн уламжлалт сууцны нэр хүндийг хамгаалж, дотооддоо олон мянган хүнийг ажлын байраар хангах боломж байна.
Зургийн цомог: Монгол гэр экпортлогч Ашид Гэр ХХК-ны экспортлосон гэрүүд: