Нийтийн тээврийн 1100 автобусанд теле камер байршуулжээ.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийтийн тээврийн автобуснуудад теле камерыг байршууллаа. Эдгээр камераар автобусны буудал дээр зогсож байгаа автомашины зөрчлийг илрүүлж, зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын Төвд илгээж байгаа юм. Ингэснээр тухайн автобусны буудал дээр зогссон автомашины жолоочид Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Теле камерыг 1,100 автобусанд байршуулснаар автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсож байгаа болон нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа автомашинуудын зөрчлийг баримтжуулж байгаа.
Иймд автобусны буудал дээр 06:00-22:00 цагийн хооронд түр буюу удаан хугацаагаар зогсох, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхааруулж байна” гэж мэдээллээ.