Хичээлийн шинэ жил эхлэхээр томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх вакциныг өрхийн эмнэлгүүд иргэдэд хийж эхэлжээ.
Тодруулбал ахмад настан, жирэмсэн эхчүүд, хүүхэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд томуугийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах юм байна.
Судалгаанаас үзэхэд 10 хүн тутмын долоо нь амны хаалт зүүснээр томуугийн халдвараас урьдчилан сэргийлж чадна гэж тогтоосон тул олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхийг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас зөвлөлөө.