ЭМДЕГ, Цахим төлбөрийн баримтын систем /и-баримт/-ийн цахим хөгжүүлэгчидтэй хамтран Ebarimt.mn вэб сайтаар ЭМД-ын шимтгэлийг төлөх цахим үйлчилгээг нэгээр нэмэгдүүллээ.
Гар утасны и-баримт аппликэйшн ашигладаггүй иргэдэд зориулан https://ebarimt.mn/emdPayment вэб сайтаар оршин суугаа газраасаа хүссэн үедээ ЭМД-ын шимтгэл төлөлтийн мэдээллээ шалгаж, дутуу төлөлттэй сар, жилийнхээ шимтгэлийг нөхөж төлөх, хянах боломжтой боллоо.
ЭМДЕГ-аас иргэн-даатгуулагчийн цаг хугацааг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор шимтгэл төлөх цахим сувгуудыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ шалгаж, төлөх 4 төрлийн цахим үйлчилгээг хэрэглээнд ашиглаж байна.
Тодруулбал, www.Emd.gov.mn/rd/search, https://ebarimt.mn/emdPayment цахим хаягаар болон гар утасны И-Баримт, И-Монголиа системээр дамжуулан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогыг иргэн, даатгуулагч, аж ахуйн нэгжээс Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.