Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр олон улсын аавуудын баярын өдөр тохиож байна DNN.mn

Өнөөдөр аавуудын баярын өдөр тохиож байна.

Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаараа өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургадугаар сарын 5-ны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч 5-ны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *