Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна DNN.mn

Наймдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Хангай нурууын араас усжих Хануй, Чулуут, Урдтамир, Хойттамир, Орхон, Сэлэнгэ, Хөгшин Орхон, Сэлэнгэ мөрний савын Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Туул, Хараа, Шарын гол зүүн хажуугийн Эг, Барх, Хурх, Хэрлэн, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-85 см нэмэгдсэн байна.

Туул / Босгийн гүүр-Улаанбаатар- Алтанбулаг /, Хараа /Дархан/, Эг, Онон /Биндэр/, Хэрлэн / дунд болон адаг хэсгээрээ/, Халх /Ялалт баг/, Улз, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Туул /Лүн/, Хурх, Барх, Балж, Онон, Улз /Дашбалбар/ болон Хэрлэн гол Багануур дүүрэг  орчимд үерийн аюултай түвшинг 10-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.     Мөн түүнчлэн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-15 см давсан хэвээр байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 4-нд Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд усны түвшин 5-25 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд 15 см, Орхон гол Хархорин болон Өлзийт сум орчимд 15-20 см, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт-Өндөрхаан орчимд 5-30 см, Хараа гол Дархан орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороотой тул дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, халих мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Э.БАДАМГАРАВ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна DNN.mn

2024 оны долоодугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, баруун хажуугаас эхтэй Туул /Босгийн гүүр- Заамар/, Сэлбэ, Тэрэлж, Хангай нуруунаас эхтэй Идэр, Онги, Чигэстэй, Богд, Хөвсгөлийн уулсаас усжих Шишхэд, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см, Үүр гол Цагаан-Үүр сум орчимд 65 см тус тус нэмэгдсэн байна.

Хэрлэн /Чойбалсан/, Буянт, Хархираа, Туул /Лүн/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см,  Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см давсан байдалтай байна.

Маргааш буюу долоодугаар сарын 14-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см, Эг гол Хантай баг орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Өнөөдөр төвийн аймгуудын баруун болон төв хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон сав голдрил дүүрэн элбэг устай байгаа гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх магадлал өндөр тул хот, суурин газрын ард иргэд болон зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна DNN.mn

Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Шарын гол, Сөгнөгөр, Туул /Лүн-Заамар/ , зүүн хажуугийн Эг, Хэрлэн /Өндөрхаан/, Хангай нурууны арын Орхон голын эх, өврийн Онги /Арвайхээр/, Алтай нуруунаас эхтэй Буянт, Төгрөг, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна.

Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см орчим даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 10-30 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна.

Энэ өдөр  нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *