МҮОХ-ноос мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “Нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан “Парис 2024” олимпын наадамд оролцож буй чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчнаас допинг илэрсэн тухай мэдээлэл нь нь ор үндэслэлгүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Парис хотод хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа бөгөөд тэмцээндээ бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно.
Иймд үзэгч, спорт сонирхогч та бүхэн холбоотой мэдээллийг сайтар нягталж, албан ёсны мэдээллийг МҮОХ, МЧБХ-ны сошиал хуудсаас хүлээн авахыг зөвлөж байна.
Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа амжилт хүсье!” гэжээ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО