Ховд аймгийн Алтай сумын нутагт Улаанбаатарын 9:45 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөлтийн төв нь тус аймгийн Алтай сумын төвөөс зүүн урд зүгт 112 км, Үенч сумын төвөөс зүүн урд зүгт 137 км, Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс баруун урд зүгт 115 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.