Хэрлэн голын усны түвшин үерийн аюултай түвшинд хүрсэн байгаа талаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Тодруулбал Хэрлэн голын усны түвшин долдугаар сарын 21-ний 08:00 цагийн байдлаар 183 см буюу үерийн түвшнээс 21 см-ээр их, олон жилийн дунджаас 48 см-ээр их, өмнө оны мөн үеэс 26 см-ээр их, Хөлөнбуйр сумын орчмоор усны түвшин 213 см хүрч үерийн аюултай түвшинд хүрээд байгаа юм байна.
Иймд ард иргэд та бүхнийг үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.