Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 410-412 дахь километрт түр замаар зорчуулахаар болжээ DNN.mn

2024 оны улсын төсвийн тухай хуульд “Чойр-Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болон “Арвайхээр-Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12 км”-ын ажил тусгагдсан байна.

Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2.6 км давхцаж байгаа аж.

Төслийн зам барилгын ажлаас шалтгаалж тус хэсэгт түр замаар зорчуулах тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *