Categories
мэдээ цаг-үе

Цэргийн арслан Г.Жамбалдорж улсын начин Б.Чимэдвандангаар дөрөв давлаа DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна.

Дөрвийн даваанд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат цэргийн арслан Г.Жамбалдорж аймгийн начин Б.Чимэдвандангаар дөрөв давлаа. Цэргийн арслан Г.Жамбалдорж улсын цолонд хүрэхэд нэг даваа үлдлээ.

Дөрвийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй 64 бөх барилдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *