Categories
мэдээ нийгэм

Г.Отгонтамир: Төв цэнгэлдэх орчимд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчино DNN.mn

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын хурлын танхимд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр авто замын хөдөлгөөний зохицуулалт, төв цэнгэлдэх болон Хүй 7 худаг орчмын зарим хөдөлгөөний хязгаарлалтын талаар Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Төв цэнгэлдэх орчимд таван төрлийн 7,850 зогсоол бий. Харин Хүй 7 худаг орчимд нийт долоон төрлийн 11,400 зогсоол байршуулсан.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замын хязгаарлалтын талаар мэдээлэл өгөхөд Махатма Гандийн гудамж болон Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хязгаарлалт тавьсан. Улаан бүсэд баяр наадмын комиссоос олгосон зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Бусад замаар ямар нэг хязгаарлалт хийгээгүй.

Хүй 7 орчмын зогсоолын төлөвлөлтийн хувьд нийт долоон төрлийн 11,400 тээврийн хэрэгсэл багтах зогсоолыг шийдэж өгсөн. Мөн баяр наадмын комиссоос шороон талбайд байрлах 5,000 зогсоол нэмж олгосон.

Нийт долоон төрлийн зогсоолын зөвшөөрлийг A, Д, К, Ж, Ү, Г, М зэргээр ялгасан. Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн “А” зөвшөөрлийн байршилд “Naadam center”-ийн зогсоол хамрагдаж буй бол “Д” зогсоол нь цэнгэлдэхийн хойд талын “Од” группийн зогсоол хамрагдаж байна. Хүй 7 худагт “A” болон “Ж” зогсоолын хэсэг нь уралдаан болох цэгийн баруун урд хэсэгт байрлаж буй.

“Ү” зөвшөөрөлтэй бол E-Mart худалдааны төвийн зогсоолд зогсох боломжтой бөгөөд Хүй 7 худагт замынхаа зүүн талд байршина.

Иргэдэд анхааруулахад тусгай зөвшөөрлийг цагдаагийн алба хаагч болон хяналтын камерт харагдахуйц газар байрлуулж хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

Мөн зөвшөөрөл шаардахгүй үйлчлэх бусад зогсоолын төлөвлөлтийг гаргасан. Тодруулбал 

  • Төмөр замын зогсоол (600 тээврийн хэрэгсэл)
  • Улаанбаатар төмөр замын зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Мишээл экспо зогсоол (400 тээврийн хэрэгсэл)
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн (500 тээврийн хэрэгсэл)
  • Нарантуул захын зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)
  • Дүнжингарав зогсоол (2000 тээврийн хэрэгсэл)-д машинаа байршуулаад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой.

Мөн долдугаар сарын 12-нд соёолон морьдын уралдааны үед Хүй 7 худаг орчмын замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан соёолон морьдын уралдаан эхлэхээс нэг цагийн өмнө Баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй 7 худаг салдаг уулзвар хүртэлх авто замыг нэг чигийн хөдөлгөөний зохион байгуулалтад орно.

Уралдаан дууссаны дараа Хүй 7 худгаас Эмээлтийн товчоо хүртэл баруунаасаа зүүн тийшээ нэг цагийн хугацаанд нэг чигийн урсгалтай болно.

Баяр наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн маршрутын талаар мэдээлэл өгье. Баяр наадмын комиссоос Давааны зөрлөг дээр тээврийн хэрэгсэл байршуулах зогсоол гаргасан. Тэндээс Хүй 7 худаг хүртэл богино эргэлтээр гурван автобус иргэдэд шуурхай үйлчилнэ. Мөн долдугаар сарын 11-12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төв дээр богино эргэлтийн дөрвөн чиглэлд 14 автобус үйлчилгээнд явна” гэв.

2 replies on “Г.Отгонтамир: Төв цэнгэлдэх орчимд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчино DNN.mn”

Хөвсгөл аймгийн Титэм сургуулийн менежер бурмаа гэгчийн хууль бус асуудлууд хэрээс хэтэрлээ. Ах дүү хамаатан садан нь аймгийн цагдаад нөлөө бүхий хүмүүс байдгаас тэдэнтэйгээ нийлэн олон гэмт хэргүүдийг наалгаж нуун далдалж хэрэгсэхгүй болгож байна. Хуулийн байгууллага анхааралдаа авч хянаж шалгаж ажиллана уу!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *