Бамбай хоншоорт могойд хатгуулсан гэх дуудлага өдөрт 8-10 удаа бүртгэгдэж байгааг Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвөөс мэдээллээ.
Нийслэлд бамбай хоншоорт могой их орж ирж байгаа тул иргэд болгоомжтой байна уу.
Уул хад, голын эрэг, байшин барилга, хүүхдийн тоглоомын талбайд их тааралдаж байна.
ГССҮТ-д өдөрт 5-10 ийм төрлийг дуудлага ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя гэжээ.