Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол усанд осолдсон гэх дуудлага мэдээлэл ихээр ирж байна.
Энэ сарын 24-27-ны өдрүүдэд нийслэл орчимд гурван хүн гол усанд осолдож амь насаа алджээ. Үүний нэг нь бага насны хүүхэд байжээ. Тодруулбал, СХД-ийн 32-р хороо, авто худалдааны төвийн урд байрлах тогтмол усанд хүүхэд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Иймд эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ анхаарал тавьж, хараа хяналтаа сайжруулахыг мөн аялал зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа ханган, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.