Туул голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 80 см-ээр даван үерлэж байна. Туул гол Ассем вилла, Маршлын гүүр, Биокомбинат орчимд халих эрсдэлтэй байдаг. Ассем вилла, Маршлын гүүр хяналтад байгааг Нийслэлийн онцгой комиссын штабаас мэдээлэв. Тус газрын өгсөн мэдээллээр, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчим Туул гол хальсан нөхцөл байдал үүссэн тул нийт 47 өрх, амралтын газрын нийт 192 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
Биокомбинат орчмын эрсдэлтэй бүсэд 100 орчим айл өрх, амралт сувиллын газрын 500 гаруй иргэн бий. Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу зарим иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаж шилжсэн байна.