Categories
мэдээ цаг-үе

Гэртээ угаартсан иргэд яндангаа авч өрхөө бүтээсэн байжээ DNN.mn

Үргэлжлэн орсон борооны үеэр хоёр иргэн гэртээ угаартсан байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө 00:19 минутад цагдаагийн байгууллагын 102 дугаарт “Тахилт …. тоотод хүн угаартсан байна” гэх дуудлага, мэдээлэл ирж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар 41-43 насны 2 иргэн угаартсан байсныг анхан шатны тусламж үзүүлж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Урьдчилсан байдлаар дээрх иргэд яндангаа авч, өрхөө бүтээсэн нөхцөл байдал тогтоогдсон болохыг мэдээлэв.

 

Иймд үргэлжилсэн борооны улмаас цаг агаар хүйтэрч байгаа энэ өдрүүдэд галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарахыг зөвлөв.

 

Яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх;

Ханан пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах:

Шахмал түлш бүрэн шаталт дуустал яндангийн сойлтыг хаахгүй байх;

Пийшин, зуухныхаа үнсний савыг тогтмол цэвэрлэх;

Угаар мэдрэгчээ ажиллах байгаа эсэхийг нягталж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *