Борооны улмаас замын нөхцөл байдал ус ихтэй болсон үед жолооч нар явган зорчигч руу зориуд ус цацахгүй байх үүрэгтэй.
Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.
Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.