Categories
мэдээ нийгэм цаг-үе

М.Нямханд: 50 жилийн дараа Их сургуульд сурч, төгссөндөө баяртай байна DNN.mn

ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр төгсөж, ромбо, дипломоо гардан авсан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэн М.Нямхандтай цөөн хором ярилцлаа.

Тэрбээр одоо 73 настай. 1974 онд Хөдөө аж ахуйн техникум төгссөнөөс хойш 50 жилийн дараа их сургуульд сурчээ.


-Хүн сурахад оройтдоггүй гэдэг дээ. Та залууст үлгэр дуурайлал болж чадлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Анх 1974 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникум мал зүйч мэргэжлээр төгссөн юм. Түүнээс хойш 50 жилийн дараа Хөдөө аж ахуйн сургуулийг амжилттай сурч төгслөө. Үнэхээр их баяртай байна.

-Сурахад бэрхшээл гарч байв уу. Ангийнхан нь хэр дэмжсэн бэ?

-Хүндрэл гараагүй ээ. Манай ангид надтай хамт найман хүүхэд сурч байсан. Бүгдээрээ надад маш их тусалж дэмждэг байсан. Энэ дашрамд ангийнхандаа, бас багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Яагаад ХААИС-д мал зүйч мэргэжлээр дахин сурахаар шийдсэн бэ?

-Хүнд хэзээд ахисан түвшний боловсрол илүүдэхгүй. Мал зүйч мэргэжлээрээ  бакалаврын зэрэгтэй болохыг хүссэн. Одоо хүссэндээ хүрээд ромбо, дипломоо авсан болохоор сэтгэл хангалуун байна.

-Залуучуудад хандаж юу зөвлөмөөр байна?

-Сурч боловсроход хэзээ ч оройтохгүй шүү. Амьдралын хором мөч бүхэндээ залхууралгүй суралцаж байгаарай гэж хэлье.

 

Б.АНУ

 

One reply on “М.Нямханд: 50 жилийн дараа Их сургуульд сурч, төгссөндөө баяртай байна DNN.mn”

Танд баяр хүргэж, эрүүл энх саруул сайхныгхүсье. Урт насалж үр хүүхдүүдтэйгээ жаргаж амьдраарай .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *