Тогтвортой хөгжлийн зорилтын төлөө иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээ ТББ-уудаас “Улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан” сэдвээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа.
Уулзалтын талаар “Тогтвортой хөгжлийн зорилтууд, иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээний ерөнхий зохицуулагч Г.Уранцоожоос тодруулбал, “Манай сүлжээний гишүүн ТББ-ууд 2024 оны УИХ-ын сонгуульд оролцож буй нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн. Үүний дүнг танилцуулан олон нийтэд хүргэх уулзалтыг зохион байгуулж байна. Бид УИХ-ын ээлжит сонгуульд оролцож буй улс төрийн намуудад ТХЗ-уудтай холбоотой үндсэн 10 асуудлаар зөвлөмж гарган хүргүүлсэн” гэв.
Монгол Улсад ТХЗ-ууд хэрхэн хэрэгжиж байгааг бодлого, стратеги, төлөвлөлт, төсөв, зохицуулалт, ил тод байдал, хяналт, үнэлгээ, тайлагналт, бодлогын уялдаа, хамтын ажиллагаа, түншлэл, олон талын оролцоо зэрэг 10 асуудлаар үнэлэн боловсруулсан дүгнэлт, зөвлөмжид үндэслэн тодорхойлсон зайлшгүй авах арга хэмжээний хүрээнд шинжилгээг хийсэн гэдгийг тодотгон хэлэв.
Тэрбээр, ТХЗ-ын нэгдүгээрт ордог ядуурлыг бууруулах зорилтын талаар жишээ аван хэлэхдээ, МАН, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ядуурлыг бууруулах талаар тусгасан амлалтыг оноогоор үнэлвэл өндөр үзүүлэлттэй гарсан. Ядуурлыг ажлын байрыг нэмэгдүүлэх замаар бууруулна хэмээн давхар тусгасан нь сайшаалтай байгааг хэлэв.
“Хүнс эвсэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, МБОИЗ-ын Ногоон парламентын гишүүн Г.Оюунтуяа хэлэхдээ, ТХЗ-д тусгасан хог хаягдлын асуудлыг бүсчилсэн байдлаар шийдвэрлэх талаар намуудын хөтөлбөрт хөндсөн ньсайн талтай. Гэхдээ бодлогын сөрөг нөлөө, гарч болох эрсдлийг тооцох учиртай гэв. Хог хаягдал дээр сонгуульд оролцож буй нам, эвслийн нэр дэвшигч нар хортой, гялгар цаас хэрэглэхгүй байхыг уриалж байв.