Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж 4.9 их наяд төгрөгөөр нэмэгджээ DNN.mn

 Төгрөгийн хадгаламж энэ оны тавдугаар сарын эцэст 18.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 159.6 (0.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (35.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Төгрөгийн хадгаламжийн 16.2 (86.1 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.6 (13.9 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.

Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 18.2 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 848 (16.3 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *